2018-02-06 00:00

Тендерийн урилга Засвар - 06. 2018

                                                                                                   Огноо:2018 оны 02 сарын 06 өдөр

Тендер шалгаруулалтын нэр: ӨНДӨР ДАРАЛТЫН ХЭСГИЙН ҮНСНИЙ II ШУГАМ БҮРЭН СОЛИХ  АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ

Тендер шалгаруулалтын дугаар:    “Засвар - 06. 2018”

“ДЦС-3” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос ӨДХ-ийн үнсний 2-р шугам бүрэн солих ажил гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
 

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүйгээр татан авна уу.

Тендерт оролцох хүсэлтэй байгууллагууд тендерийн баримт бичгээ илгээхийн өмнө  50000 төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.  

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын орлогын хэмжээ : 450,0 сая төгрөгөөс

Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага: 250,0 сая төгрөгөөс багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ : 250,0 сая төгрөгөөс багагүй байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

  Тендерийн баталгаанд:   8 800 000 төгрөг гаргаж ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим системээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг  2018 оны 03 дугаар сарын 09 -ний өдрийн, 10  цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.          

   Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

                               Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо,

                   ДЦС-3 ТӨХК-ийн захиргаа 2-р давхар, Засвар хяналтын алба

                                  Утас: 11343575,     70111315,  Факс 976-343575, 

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015-2018 "ДЦС-3" ТӨХК