2017-09-29 15:22

"ЭРҮҮЛ АГААР - ЭРЧ ХҮЧ" АЯЛАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

Эрчим хүчний салбарын 95 жилийн ойн нэрэмжит “Эрүүл агаар-эрч хүч 2017спорт явган аялалын тэмцээн 2017.09.21-22-ны өдрүүдэд “Төв аймгийн – Эрдэнэ сум” чиглэлээр А,Б ангиллын 18 км замд явагдлаа. 

2017 оны 09-р сарын 21-ны 10.00 цагт “ДЦС-4” ТӨХК –ийн хөл бөмбөгийн ногоон талбайд  нээлтийн ажиллагаагаар эхлэв. “Тэмцээнд нийт 18 баг тамирчид оролцлоо.

Энэхүү уламжлал болон зохион явагддаг 12 дахь удаагийн тэмцээн нь Монгол улсад эрчим  хүчний салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан “ЭХЯам ” ТӨХК, “ДҮөв”, МАЯСАХ хамтран зохион байгуулж, багаа дэмжихээр ирсэн байгууллага компани бүрээс удирдах ажилтнууд 15 км- ийн зайд хамт алхаж багтаа нэмэгдэл оноо авч байгаагаараа онцлог болов. ЗХА-ны дарга Ц.Батмагнай компанийг төлөөлж  салбарын удирдлагуудтай хамт алхаж багтаа нэмэлт оноо авч өгөв.

Аялалын явцад: уулын оргил булаалдах, оюуны авхаалж сорих “IQ”,  газрын зураг дээр зай, чиглэл тодорхойлох, спортын хөгжилтэй буухиа, байгальд зүг чигээр нуувч илрүүлэх ориентир, унадаг дугуйн буухиат уралдаан  7 төрлийн тэмцээнээр  багууд авхаалж самбаа, хурд хүчээ сорьж тэмцэлдэв. Тэмцээнийг Монголын Адал Явдалт Спорт Аялалын Холбооноос томилогдсон спортын зэрэг цолтой улсын шүүгчид шүүж ажиллалаа.

Тэмцээн амжилттай явагдан эцсийн дүн гарахад

 I байр “ДЦС-4” ТӨХК,

 II байр “Дархан” СЦТСүлжээ ХК  

 III байр “ДЦС-2” ТӨХК  

тусгай буюу шагналт байранд “ДЦС-3” ТӨХК-ийн Д.Дорлигсайхан ахлагчтай баг тамирчид шалгарлаа. Тус тэмцээнд компанийн баг тамирчид уулын оргил булаалдах тэмцээнд III байр, буухиа  тэмцээнд I байр,  IQ ба газрын зургийн байршилд тогтоох тэмцээнд III байруудад шалгарлаа.

           

 

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015-2018 "ДЦС-3" ТӨХК