2017-09-29 15:49

"Эрчим" цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

     "ДЦС-3" ТӨХК, "ДЦС-4" ТӨХК-иудын дундын хөрөнгөөр баригдаж тохижуулсан "Эрчим" нэртэй ХУД-ийн 72-р цэцэрлэгийг хүлээн авч, түлхүүр гардуулах ёслолын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Олимп хотхонд боллоо.

     Ёслолын үйл ажиллагаанд: БСШУСЯ-ны сургуулийн өмнөх боловсролын газрын дарга С.Болормаа, ХУД-ийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, ХУД-ийн Засаг даргын орлогч  Б.Батсайхан, ЭХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Баярмагнайгаар ахлуулсан яамны төлөөлөгчид, ДЦС-3 ТӨХК-ийн аж ахуйн эрхэлсэн дэд захирал Д.Баянжаргал, алба, хэлтсийн дарга нар, "ДЦС-4" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Анхбаяр, эцэг, эхчүүдийн төлөөллүүд оролцлоо.

    Төлөөлөгчид цэцэрлэгийг барьж ашиглалтанд оруулсан станцын хамт олонд талархал илэрхийлэхийн зэрэгцээ, Эрчим цэцэрлэгийн багш, ажилчид, бяцхан багачууддаа баяр хүргэн үг хэлж тууз хайчлан, түлхүүрийг гардууллаа.

"ДЦС-3" ТӨХК, "ДЦС-4" ТӨХК, Эрчим цэцэрлэгийн удирдлагууд цаашид хамтран ажиллах гэрээнд гарын зурснаар арга хэмжээ өндөрлөлөө.

     

 

                                                             

                                                            ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015-2018 "ДЦС-3" ТӨХК