2017-09-22 09:20

ТУЗ-ын мэдээ

Төлөөлөн удирдах зөвлөл 2017 оны 09-р сарын 11-нд ээлжит хурлаа хийж  дараах асуудлуудыг хэлэлцлээ.

      1.2017 оны бизнес төлөвлөгөөнд тодотгол хийх тухай

      2.2017 оны зорилтот түвшин, их засвар, хөрөнгө оруулалт, ТЗБАХ-ний төлөвлөгөөний биелэлт, өвлийн бэлтгэл ажлын биелэлтийн тухай

      3.Чех улсын хөрөнгө оруулалтаар Түлш дамжуулах цехэд хийгдсэн төслийн ажлын гүйцэтгэлийн талаар

Хурлаас гарсан шийдвэрүүдийг тоймловол:

              - Төлөвлөгөөнд тодотгол хийх асуудлыг Эрчим хүчний яам болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тавьж шийдвэрлүүлэхийг гүйцэтгэх захиралд даалгахаар шийдвэрлэв

              - Станцын өвлийн бэлтгэл хангах ажил хэвийн үргэлжилж, их ачаалалд орохоос өмнө төлөвлөсөн ажлууд хийгдэх боломжтой  байгааг   тэмдэглээд ,өвлийн их ачаалалаас өмнө хугацаа хоцорч байгаа ТГ-6-ын засварын ажилд анхаарах, бусад засварын ажлыг хугацаанд нь дуусгах, нүүрс мазутын нөөцийг байвал зохих хэмжээнд хүртэл нөөцлөх, дулаан хангамжийн тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангаж  ажиллахыг  гүйцэтгэх удирдлагад үүрэг  болголоо

           Түлш дамжуулах цехийн тоноглолын технологи ажиллагааг хяналт мэдээллийн системд шилжүүлж удирдлагыг бүрэн автоматжуулах, гар ажиллагааг механикжуулж төвлөрсөн щитнээс удирдах, цехийн тоноглолыг шинэчлэх, дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчийг хэмнэх,  технологийн дамжлагад гарч болох гэмтэл саатлаас урьдчилан сэргийлэх, найдвартай ажиллагааг дээшлүүлэх, ажилчдын мэргэжил ур чадвар, хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах зорилгоор түлш дамжуулах цехийг шинэчлэх төслийн ажлыг БНЧУ-ын хөрөнгө оруулалтаар 2014-2017 онд амжилттай хэрэгжүүлснийг  тэмдэглээд, ажилчдыг сургаж дадлагажуулах, гэмтэл саатлыг бууруулж, найдвартай, үр ашигтай  ажиллахад  анхаарч ажиллахыг  гүйцэтгэх удирдлагад үүрэг болголоо

 

                                                                         ТУЗ-ийн нарийн бичиг 

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015-2018 "ДЦС-3" ТӨХК