2017-09-22 09:03

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРМИЙН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

 

            Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтын чанарыг сайжруулах, ажилчдын аюулгүй ажиллагааны мэдлэгийн түвшин, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургагч багш нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, оролцогчдын хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор  ААД-ийн мэдлэгийн Дөрөвдүгээр  Олимпиадыг 2017 оны 9-р сарын 14, 15-ы өдрүүдэд зохион байгууллаа. Олимпиадын нэгийн давааг батлагдсан удирдамж, хуваарийн дагуу Сургалтын танхимд зохион байгууллаа.

           Нэгийн даваанд орон тооны ажилчдын 83,2 % буюу нийт 603 ажилчин хамрагдсан бөгөөд энэхүү даваанд  Нарядын систем сэдвээр 10 онооны шалгалтыг  компьютерээр авсан.

           Олимпиадын удирдамжийн дагуу шалгалтын дундаж үнэлгээгээр Хими цех эхний байранд шалгарч, олимпиадын хоёрын даваанд 162 ажилтан оролцохоор мандатаа гардан авлаа.

 

                                                                            СУРГАЛТЫН ХЭСЭГ

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015-2018 "ДЦС-3" ТӨХК