2017-09-14 11:23

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙГ ЭРХЭМЛЭГЧ ХАМТ ОЛОН” СЭДЭВТ БОЛЗОЛТ УРАЛДААН ЗАРЛАГДАВ

         Монгол Улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль болон бусад хууль тогтоомж шийдвэрийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн орчин нөхцлийг сайжруулах, компанийн ажиллагсдыг үйлдвэрлэлийн осол, ажлын байран дахь аливаа эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, цех хэсгийн хамт олны үйл ажиллагаа, санал санаачлагыг урамшуулан дэмжих зорилгоор Компанийн бүх цехүүдийн дунд “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙГ ЭРХЭМЛЭГЧ ХАМТ ОЛОН” сэдэвт болзолт уралдааныг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай зарлалаа.

          Уралдаанд амжилттай оролцсон хамт олон, хувь хүмүүсийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах бөгөөд “Аюулгүй ажлын байр”, “Соёлч ажлын байр”  шалгаруулах юм. 

                 

                                                                                          Техник хяналтын хэлтэс

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015-2018 "ДЦС-3" ТӨХК