2017-09-14 11:25

хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангуулах талаар 2017 оны 08 дугаар сард хийсэн ажлын мэдээ

2017 оны 08 дугаар сард Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах I, II, III шатны үзлэг болон гал аюулаас урьдчилан сэргийлэх үзлэгийг 235 удаа явуулж,  248 зөрчлийг илрүүлж, арилгасан байна.

Аваари эсэргүүцэх дасгалыг 2 удаа, галын аюулаас урьдчилан сэргийлэх дасгалыг 2 удаа тус тус явуулж, дасгалд нийт 110 ажилтан хамрагдав. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар 19 цагийн сургалт зохион байгуулж, сургалтанд нийт 210 ажилтан оролцов.

Аюулыг мэдээлэх “ТАКЕ-5”  хуудас 225 ширхэг бичигдэж, үүний дагуу 110 аюулыг устгаж, аюулгүй болгосон байна.

Компанийн хэмжээнд нийт 7 ажлын байранд эрсдлийн үнэлгээ хийгдэж, 5 ажлын байрны эрсдлийг бууруулж ажиллав. 

 

 

                                                                            Техник хяналтын хэлтэс

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015-2018 "ДЦС-3" ТӨХК