2017-09-11 08:51

ДУЛААНЫ ГУРАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН "ТҮЛШ ДАМЖУУЛАХ ЦЕХИЙН ШИНЭЧЛЭЛ"

“Түлш дамжуулах цехийн шинэчлэл”-ийн төслийн ажлыг хүлээн авах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд БНЧУ-ын элчин сайдыг түр хамаарагч ноён Олджрих Заяычек, төсөл хэрэгжүүлэгч Bohemia Muller s.r.o. компанийн захирал Вацлов Лайнрих, БНЧУ-ыг төлөөлсөн төслийн удирдагч Мирослав Полак, ЭХЯ-ны сайдын зөвлөх Ц.Баярбаатар тэргүүтэй албаны төлөөлөгчид, компанийн гүйцэтгэх захирал Г.Дамдинсүрэн, ерөнхий инженер Ү.Төмөрхуяг, төслийн удирдагч Б.Ганбаатар болон бусад зочид төлөөлөгчид оролцож төсөл хэрэгжсэн үйл явц, үр дүнгийн талаар хэлэлцэж, санал, сэтгэгдлээ хуваалцлаа.

“ДЦС-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дамдинсүрэн, Bohemia Muller s.r.o. компанийн захирал Вацлов Лайнрих нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Төслийн хугацаанд үр бүтээлтэй ажилласан ТДЦ-ийн ашиглалтын инженер Х.Баярбаатар, Цахилгаан цехийн түлш механикийн цахилгаан тоноглолын монтёр Ц.Гансүх, Bohemia Muller s.r.o. компанийн захирал Вацлов Лайнрих, БНЧУ-ын төлөөлсөн төслийн удирдагч Мирослав Полак нарыг МУ-ын Засгийн газрын шагнал “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдгээр, ТДЦ-ийн вагон хөмрөгчийн мастер Д.Ганзориг, вагон хөмрөгчийн засварчин Д.Баасаншагдар, Цахилгаан цехийн түлш механикийн цахилгаан монтёр, Ц.Дүгэр, Ц.Мөнгөншагай нарыг мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Төслийн талаар:

БНЧУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хийгдсэн “ДЦС-3” ТӨХК-ийн “Түлш дамжуулах цехийн шинэчлэл” төслийн нийт хөрөнгө 29,7 сая крон.

Тус төслийн ажил нь 2014 оны 10-р сараас эхэлж гурван жилийн хугацаанд хийгдэж дууслаа.

Төслийн хугацаанд станцын 8 туузан дамжлага, 2 алхан бутлагч, 2 вагон хөмрөгчийн хяналт удирдлагыг компьютерийн удирдлагад шилжүүлж төв шитнээс удирдах боломжтой боллоо. Туузан дамжлага тус бүрт 5 төрлийн хамгаалалт тавигдсанаар ажиллагааны явцад гардаг гэмтэл саатлаас бүрэн хамгаалж найдвартай ажиллагаа хангагдана. Мөн нүүрсний бункерт нүүрс татах болон нүүрсний түвшинг хэмжих гар ажиллагааг механикжуулж шитнээс удирдаж хянах боломжтой болсон.

Станцад түлж байгаа нүүрсийг хэмжих туузан жинг туузан дамжлага ЛК-3 А,Б-д суурилуулж түлшний зарцуулалтыг нарийвчлан тооцох боломжтой боллоо.

Туузан дамжлага болон вагон хөмрөгч бүрт хяналтын камерууд суурилуулж үйл ажиллагааг хянах боломжтой болсон. Нийт 31 хяналтын камер суурилуулсан.

Төсөл хэрэгжих хугацаанд компанийн зүгээс Түлш дамжуулах цехийн тоноглолыг шинэчлэх бодлого төлөвлөгөө гарган хэрэгжүүллээ. Зарим томоохон ажлуудаас дурдвал:

                    - туузан дамжлагуудад тоос намжаах төхөөрөмж суурилуулсан

                    - өндөр хүчин чадлын трактор авсан

                    - вагон хөмрөгжийн А-н ротор шинэчлэн сольсон

                    - ДФМ-г шинэчилсэн туузан дамжлага 5-н барилгын засварын ажлуудыг хийж гүйцэтгэн гурван жилийн хугацаанд нийт 2,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Энэ төсөл хэрэгжсэнээр тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангагдаж, дамжлагын тоосролтын хэмжээ буурч, ДХЦЭХ-ний хэрэглээ багасаж, ажлын байрны эмх цэгц сайжирч, сахилга хариуцлага дээшлэх юм.

 

                                                                               Төслийн хэсэг

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК