2017-08-22 08:52

ТУЗ-ын мэдээ

        Төлөөлөн удирдах зөвлөл  2017 оны 08-р сарын 28-нд ээлжит хурлаа хийж  2017 оны эхний хагас жилийн тайлан тэнцлийн дүнгийн тухай хэлэлцлээ.

         2017 оны эхний хагас жилд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлтийн төлөвлөгөөг 102,3%, цахилгаан эрчим хүчний  түгээлтийн төлөвлөгөөг 103,2%, нийт орлогын төлөвлөгөөг 98,4%-иар тус тус биелүүлж, төлөвлөсөнөөс дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчийг 0,8 нэгжээр, жишмэл түлшний хувийн зарцуулалтыг  цахилгаанд 2,75 гр/кВтц, дулаанд 0,90 кг/Гкал- аар, нийт  зардал төлөвлөсөнөөс 2777,4 сая төгрөгөөр, ЦЭХ-ний нэгжийн өөрийн өртгийг төлөвлөсөнөөс 3,88 төгрөгөөр, ДЭХ-ний нэгжийн өөрийн өртгийг төлөвлөсөнөөс 354,43 төгрөгөөр, богино хугацаат өглөгийг оны эхнээс 4648.0 сая төгрөгөөр, авлагыг 2090,7 сая төгрөгөөр тус тус бууруулж, техник эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг ханган биелүүлж ажилласныг тэмдэглээд, Компанийн эхний хагас жилийн үйл ажиллагааг “Хангалттай”  гэж дүгнэн, цаашид борлуулалтын орлогыг нэмэгдүүлж, төлөвлөгөө биелүүлэхэд  анхаарч  ажиллахыг  гүйцэтгэх удирдлагад үүрэг болголоо.

 

 

                                                             ТУЗ-ийн нарийн бичиг

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015-2018 "ДЦС-3" ТӨХК