2017-07-04 11:45

2017 ОНЫ КОМПАНИЙН "ХӨЛ БӨМБӨГ"-ИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

         Компанийн ИТА, ажиллагсдын чөлөөт цагийг зав боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, идэвхитэй дасгал хөдөлгөөнөөр эрүүл байлгах зорилгоор 2017 оны компанийн цомын аварга баг шалгаруулах “Хөл бөмбөг”-ийн тэмцээнийг 2017.07.01-нд “ХУД ”-ийн  спорт хөл бөмбөгийн ногоон талбайд амжилттай зохион явуулав. Тэмцээний нээлтийн үйл ажиллагааны дараагаар тэмцээнд оролцогч нийт ИТА, ажилчид ӨДЗуухан цехийн ахмад хөл бөмбөгчин  Д.Мөнхбаатарын гэгээн дурсгалд  зориулан хөл бөмбөгийн ногоон талбайд хүндэтгэл үзүүлэв.  Тэмцээнд нийт 9 цехийн  90 гаруй  ИТА, ажиллагсад  авхаалж  самбаагаа сорьж  уралдан аваргуудаа тодруулав.Тэмцээний шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны үеэр  компанийн Гүйцэтгэх захирал Г.Дамдинсүрэн оролцож нийт   ИТА, ажилтнуудад баяр хүргэж шагнал гардууллаа. 

 

          I байр Засварын цехийн  С.Гантулга  ахлагчтай  баг Аваргын шилжин  явах цом, 198000 ₮ диплом

          II байр Цахилгаан цехийн С.Бүрэн -Энх  ахлагчтай  баг 176000 ₮ диплом

          III байр ДХХА цехийн  Ч.Мөнхжаргал  ахлагчтай  баг 154000 ₮ диплом

  Шилдэг довтлогчоор : Цахилгаан цех. цахилгааны ээлжийн дарга  Б.Санчир 

  Шилдэг хаалгачаар:  ӨДТурбин цехийн турбины засварчин М.Ганбаатар   

 Шилдэг хамгаалагчаар: Засварын цех. галын тоноглол шугам хоолойн  засварчин С.Гантулга  нар тус тус шалгарлаа.

 

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК