2017-07-03 08:01

Тендерийн урилга

Огноо: 2017 оны  07 дугаар сарын 03-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Бензин, дизель түлш  нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: М-45-2017                    

Дулааны гурав дугаар цахилгаан станц ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Бензин, дизель түлш нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50.000,00 \тавин мянга\ төгрөгийг ХААН банкны 5020501745 эсвэл ХХБ-ны 406001038 тоот дансанд тушааж худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын орлогын хэмжээ: Жилд 500,0 сая төгрөгөөс доошгүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 200,0 сая төгрөг

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:   сүүлийн 2 жил

Сүүлийн 2 жил тутам хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 250,0 сая төгрөгөөс доошгүй

Газрын тосны бүтээгдэхүүний импорт болон  бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл шаардлагатай .

Тендерийн хамт : 8.000.000,00 /найман сая/ төгрөгийн   дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг мөн өдрийн 10.30 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

                                                      Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3-р хороо

                                         “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн өрөө №03

                                                          Худалдан авах ажиллагааны хэлтэс

                                                       Утас: 341990, 70111304, Факс: 976-11-344111

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК