2017-07-28 09:39

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 28 ХҮН ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 170 дугаар зарлигаар Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбараас Төрийн дээд одон медалийн эзэд тодорлоо. Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадам, Эрчим хүчний салбарын 95 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Эрчим хүчний салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 11 хүн, “Алтангадас одон”-гоор 14 хүн, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор 3 хүн шагнуулж, энгэрээ мялаалаа. Үүнээс:

“ДЦС-3” ТӨХК-ийн өндөр настан, Ахмадын зөвлөлийн дарга Н.Даваасүрэн,  Засвар хяналтын албаны ахлах инженер Л.Батдорж нар “АЛТАНГАДАС ОДОН”, Засвар хяналтын албаны цахилгаан туршилт, хамгаалалтын инженер Э.Баттогтох “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ” тус тус хүртсэн байна. 

 

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК