2017-06-08 13:51

Эрчим хүчний салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" болно

          Монгол Улсын  Засгийн Газрын үйл ажиллагааг олон  нийтэд сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Нийслэлийн Сүхбаатарын талбайд зохион байгуулах хуваарийн дагуу  2017 оны 06 дугаар сарын 12-ноос 13-ний өдрүүдэд Эрчим хүчний яамны Нээлттэй хаалганы өдөрлөгийг  зохион байгуулах тухай Эрчим хүчний сайдын  6 дугаар сарын  29-ний өдрийн 71 тоот тушаал гарсан байна.

 

          Тушаалыг үндэслэн  Эрчим хүчний салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг ”-ийг зохион байгуулах нарийвчилсан ажлын төлөвлөгөө батлагдан гарсан бөгөөд энэхүү  тушаал төлөвлөгөөний дагуу  “Дулааны III Цахилгаан Станц” ТӨХК-ийн  Гүйцэтгэх захирлын 2017 оны  06 дугаар сарын 05-ны өдрийн А/193 тоот тушаалаар 10  хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг  томилогдон  Нээлттэй хаалганы өдөрлөгт байгууллагаа сурталчлан оролцохоор бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

 

                                                                                                    

                                                                                      АЖЛЫН ХЭСГЭЭС

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК