2017-06-29 14:26

ТУЗ-ийн мэдээ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 4 дүгээр  сарын 25-ны өдрийн “Төлөөлөн удирдах зөвллөлийн гишүүдийг чөлөөлөх, сонгож батлах тухай” 195, 196 дугаар тогтоолоор ТУЗ-ийн хараат бус гишүүн А.Шоовдорыг чөлөөлж, ТУЗ-д хараат бус гишүүнээр Ж.Хүрэлсүхийг томилсон байна.   ТУЗ-ийн даргаар  ЭХЯ-ны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Болдхүү, ТУЗ-д төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэгч гишүүнээр ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Л.Мөнхцог, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Захиргаа, хууль зүйн хэлтсийн дарга Б.Гаваа, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Захиргаа, хууль зүйн хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтэн Э.Эрдэнэхишиг,  Сангийн яамны хэлтсийн дарга З.Мөнхоргил, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ахлах референт П.Зоригтбаатар,  ТУЗ-ийн хараат бус гишүүнээр П.Цэрэннадмид, Р.Мөнхтуяа, Ж.Хүрэлсүх нар ажиллаж ТУЗ нь 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

ТУЗ шинэ бүтэцтэйгээр 2017 оны 06-р сарын 05-нд ээлжит хурлаа хийж  дараах асуудлуудыг хэлэлцлээ.

     1.2016-2017 оны өвлийн их ачаалал давсан тухай тайлан

     2.2017 оны их засвар, хөрөнгө оруулалт, ТЗБАХ-ний төлөвлөгөөнд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай

     3.ЭХЯ-наас өгсөн албан даалгаварын  тухай

     4.Компанийн бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт оруулах тухай

     5.Гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээг сунгах тухай

     6.Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх дэд хороодыг байгуулах тухай

Хурлаас гарсан шийдвэрүүдийг тоймловол:

 - Компанийн 2016-2017 оны өвлийн их ачааллыг амжилттай давахад удирдлага, алба хэлтэс, цех, станцын бүх нэгж хэсэг, хүн бүр идэвхтэй оролцож өвлийн их ачааллыг амжилттай давсныг тэмдэглээд, цаашид дулаанжуулалтын тоноглолын бэлэн байдал, найдвартай ажиллагааг хангах, өвлийн бэлтгэл ажлыг хугацаанд хангахад анхаарах, гэмтлээс урьдчилан сэргийлж гэмтлийн тоог бууруулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо

 - Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны  136 дугаар тогтоолоор “ДЦС-3” ТӨХК-ийн 2016 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний биелэлтийг “Сайн” гэж дүгнэснийг үндэслээд Гүйцэтгэх захирлын ТУЗ-тэй байгуулах контрактийг 1 жилийн хугацаагаар сунгалаа

 - Эрчим хүчний сайдын албан даалгаварыг хэрэгжүүлж, биелэлтийг тайлагнаж ажиллахыг гүйцэтгэх удирдлагад үүрэг болгов

 - Засварын ажлын зардлын талаар хэлэлцээд 2017 оны бизнес төлөвлөгөөнд тодотгол хийж, шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэхийг зөвшөөрч  шийдвэр гаргасан

 - Компанийн бүтэц зохион байгуулалтын талаар хэлэлцээд “Захиргаа, хүний нөөцийн хэлтэс” гэснийг хасах, “Борлуулалтын хэсэг” гэснийг “Борлуулалтын хэлтэс” болгох зэрэг өөрчлөлтийг оруулж бүтцийн схемыг шинэчлэн баталлаа.

 - ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан  ТУЗ-ийн дэргэдэх Дэд хороодыг шинэчиллээ

 

                                                                                         ТУЗ-ийн нарийн бичиг

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК