2017-06-22 11:05

Тендерийн урилга М-29-2017-1

                                                                                                                                                                 Огноо: 2017 оны 06 сарын 22 өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Тээрмийн салхилуурын ажлын хүрз /элэгдэлд тэсвэртэй/  нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: М-29-2017-1

ДЦС-3 ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос  М-29-2017-1  дугаар бүхий Тээрмийн салхилуурын ажлын хүрз /элэгдэлд тэсвэртэй/ нийлүүлэх  тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр ХХБанкны 406001038, Голомт банкны 1102037031, ХААН Банкны 5020501745 тоот дансанд 50000 төгрөгийг шилжүүлж худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:            

М-29-2017-1 дугаартай  Тээрмийн салхилуурын ажлын хүрз /элэгдэлд тэсвэртэй/ нийлүүлэх тендерт оролцогчийн борлуулалтын хэмжээ  сүүлийн 2 жилийн жил тутамд  80,0 сая төгрөгөөс  доошгүй,    Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ  30,0 сая төгрөгөөс доошгүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил.

      Тендерийн хамт М-29-2017-1 дугаартай Тээрмийн салхилуурын ажлын хүрз /элэгдэлд тэсвэртэй/ нийлүүлэх тендерийн баталгаанд   1,6  сая төгрөг  гаргаж ирүүлнэ

Тендерийг 2017 оны 07-р сарын 25-ний өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг мөн өдрийн 10.30 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцох шаардлагагүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

                                                 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3-р хороо

                             “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн захиргаа, 2 давхар

                                           Хангамжийн хэлтэс: Утас:  70111304, Факс: 344111.

                                                       Веб хуудас: www.tes3.energy.mn

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК