2017-05-09 10:18

Тусламж үзүүллээ

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ний ээлжийн монтёр Д.Эрдэнэтуяа нь өөрийн охины эрүүл  мэндийн байдал нь хүндэрч БНСУ-д яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон тул эрчим хүчний байгууллагын хамт олноос сэтгэлийн дэм хайрлан, итгэлийн гараа сунгаж охинд нь амьдрал хайрлахыг хүсч, тусламж хүссэн байна. Охин А.Саранцацрал нь 9 настай “мэдрэлийн гаралтай давсагны булчингийн сулрал” гэсэн оноштой. Энэ өвчнөөр өвдөөд 5 жил шаналж байгаа, өөрөөрөө шээж чадахгүй өдөрт 4-5 удаа катераар шээсийг авсаар доороосоо өгсөх замын халдварыг авч үүнээсээ үүдэн 2 бөөр нь дутагдалд орж байна. Монголд эмчлэгдэхгүй гэсэн дүгнэлт гарсан тул БНСУ-д давсаг зохицуулагч 1, 2-р шатны мэс засалд оруулж охиноо эрүүл болгох хүсэлтэй юм.

 

                Д.Эрдэнэтуяагийн охин А.Саранцацралын эмчилгээний зардалд туслах хандивын аянд:

Түлш дамжуулах цехийн хамт олон

750.000

Засварын цехийн хамт олон                           

425 000

Өндөр даралтын турбин цехийн хамт олон

90.000

Уурын хэсгийн хамт олон

75.000

Дунд даралтын зуухан цехийн хамт олон

57 000

ДХХА цехийн хамт олон

50.000

Захиргаа хүний нөөцийн хамт олон

50 000

 нийт 1.497.000 төгрөгийн хандивын цуглуулж тусламжийн гараа сунгасан байна.
 

Хандивыг ЗХНА-аас Д.Эрдэнэтуяад гардуулан өгсөн. Д.Эрдэнэтуяа нь тусламж үзүүлсэн станцын хамт олонд чин сэтгэлээсээ талархан баярлаж буйгаа дамжуулж өгөхийг уламжиллаа.

 

 

                                                                             ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА

 

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК