2017-05-08 20:02

Эрчим хүчний салбарын 95 жилийн ой

Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ой энэ онд тохиож буй.

Эрчим хүчний салбарын 95 жилийн ойг зохион байгуулах комиссын даргаар дэд сайд Т.Гантулга ажиллаж байгаа бөгөөд ойн хүрээнд спортын тэмцээн, эрдэм шинжилгээний бага хурал, бөхийн барилдаан, баярын концерт зохион байгуулагдах юм байна.

Энэ хүрээнд салбарын зүрх болсон инженер, мэргэжилтнүүдийн ур чадварыг сорьсон ажил мэргэжлийн уралдаанаар салбарын 95 жилийн ойн арга хэмжээ эхэлсэн юм. 

Ажил мэргэжлийн уралдааныг дөрвөн бүсэд зохион байгуулахаар болж, эхний ээлжинд хойд бүсийнхэн Дархан-Уул аймагт өрсөлдлөө. Багууд нийт 7 төрөлд өрсөлдсөн. Тухайлбал, IQ түвшин, салбарын аюулгүй ажиллагааны талаарх хууль дүрмийн мэдлэг болон шуурхай ажиллагаа, засвар угсралт, ашиглалтын чиглэлд ур чадвараа сорьсон. Мөн кранчин, оосорлогч-дохиочин болон гагнуурчдаас ур чадварын шалгалт авчээ. Уралдааны нэгдсэн дүнгээр “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК тэргүүн байр, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК хоёрдугаар байр эзэлсэн байна.

         

Нийт 6 баг оролцсоноос ур чадвар, мэдлэг оюунаараа тэргүүлсэн дээрх хоёр баг дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болов. Уралдаан цаашид баруун бүсийн системийн хэмжээнд үргэлжлэх бөгөөд хоёр үе шаттай явагдах аж.  

Салбарын 95 жилийн ойн нэрэмжит "Эрчим хүчний салбарын спортын их наадам"-ын нээлт өнөөдөр Буянт ухаа спорт цогцолборт болж, 41 байгууллагын 1000 гаруй тамирчид оролцож байна. Наадам ширээний теннис, шатар, биллиард, сагсан бөмбөг, гар бөмбөг гэсэн 5 төрлөөр явагдах бөгөөд манай станцаас тус 5 төрөлд 45 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож байна.

         

 

 

 

                                                                     ЗАХИРГАА,  ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК