2017-05-05 08:16

ТЕНДЕРИЙН УРИЛГА М-43/1-2017

                                                                                                                                        Огноо : 2017 оны 05 дугаар сарын 05 -ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Эрчим хотхоны орон сууцны 1-р давхарыг цэцэрлэгийн зориулалтаар засварлан, тохижуулах ажил:

                    Багц №1 Эрчим хотхон АОС-ны 1-р давхарыг цэцэрлэгийн зориулалтаар засварлах ажил

Багц №2 100 хүүхдийн 5 бүлэгтэй цэцэрлэгт шаардлагтай тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл нийлүүлэн тохижуулах

Тендер шалгаруулалтын дугаар: М-43/1-2017, М-43/2-2017 

ДЦС-3” ТӨХК, ДЦС-4” ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Багц №1 Эрчим хотхон АОС-ны 1-р давхарыг цэцэрлэгийн зориулалтаар засварлах ажил – М-43/1-2017

Багц №2 100 хүүхдийн 5 бүлэгтэй цэцэрлэгт шаардлагтай тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл нийлүүлэн тохижуулах – М-43/2-2017  ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгийг ХААН банк 5020501745 тоот дансанд тушаасан баримт авчран худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.  Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 оны борлуулалтын орлого нь жил тутам 300,0 сая төгрөгөөс багагүй байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 200,0 сая төгрөгөөс багагүй байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан дүгнэлтийн хамт ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 он

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо:  Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 он

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:  Тусгай зөвшөөрөл шаардлагатай.

Тендерийн хамт 4 500 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 07 ы өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн 10 цаг 30 минут-д нээнэ.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

                                                               Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3-р хороо

                                      “Дулааны гуравдугаар цахилгаан стан ц” ТӨХК -ийн  Захиргааны байр 2-р давхар,

                                                              Утас99009884, 88113540   Факс: +976-11-343024

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК