2017-05-31 08:38

ҮЭХ-НЫ НЭРЭМЖИТ ВОЛЕЙБОЛЫН ЦОМЫН АВАРГА

       ҮЭ-ийн хорооны нэрэмжит 2017 оны “Волейбол” -ын Цомын аварга баг шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо

       ҮЭХ–ны нэрэмжит Цомын аварга баг шалгаруулах “ВОЛЕЙБОЛ”-ын залуучуудын тэмцээнийг ҮЭ-ийн хөдөлгөөн үүссэний 100 жил, МҮЭ-ийн Төв зөвлөл байгуулагдсаны 90 жилийн ойг угтаж 2017 оны 5-р сарын 26-27-ны өдрүүдэд спорт зааланд амжилттай зохион явуулав.

Тэмцээнд эрэгтэй 11, эмэгтэй 9 багийн нийт 140 гаруй ИТА, ажилчид авъяас, ур чадвар, авхаалж самбаагаа гарган өрсөлдлөө.

Эрэгтэй :  /Залуучууд /

     I байр Цахилгаан цех –Б.Энхбаатар(монтёр) ахлагчтай баг Өргөмжлөл, 144000 ₮

     II байр Захиргаа –Ч.Дорждэрэм(ээлжийн инженер) ахлагчтай баг Өргөмжлөл, 128000 ₮ 

     III байр ӨДТурбин –Э.Энхмөнх(бойлерын машинч) ахлагчтай баг Өргөмжлөл, 112000 ₮

Эмэгтэй : / Залуучууд /

     I байр ТДЦех –Н.Үржинбадам(дамжлагын машинч) ахлагчтай баг Өргөмжлөл, 144000 ₮     

     II байр Хими цех –Ё.Наранчимэг(аппаратчин) ахлагчтай баг Өргөмжлөл, 128000 ₮           

     III байр Захиргаа –Х.Ононбаяр(сувилагч) ахлагчтай баг Өргөмжлөл, 112000 ₮-өөр тус тус шагнагдлаа.

Багийн нийлбэр дүнгээр :

    I байр Цахилгаан цехийн хамт олон Аваргын шилжин явах цом, Өргөмжлөл, 120000 ₮

    II байр Захиргааны хамт олон Өргөмжлөл, 100000 ₮

    III байр ӨДТурбин цехийн хамт олон Өргөмжлөл, 80000 ₮-өөр шагнагдсан.

    -Шилдэг холбогчоор: Захиргаа-ҮА-ны ээлжийн инженер Ч.Дорждэрэм; Захиргаа-ЗХНА, бүтээмжийн мэргэжилтэн Л.Оюун;

    -Шилдэг довтлогчоор: Цахилгаан цехийн жижүүрийн монтёр Дав.Бямбадорж; ТДЦехийн дамжлагын машинч Н.Үржинбадам;

    -Шилдэг тэгш тоглогчоор: ӨДТурбин цехийн бойлерын машинч Э.Энхмөнх; Хими цехийн аппаратчин Ё.Наранчимэг нар шалгарч тус бүр –Өргөмжлөл, 18000 ₮-өөр  шагнагдлаа.

 

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК