2017-05-03 10:06

2017 оны 1-Р УЛИРЛЫН СУРГАЛТЫН МЭДЭЭ

2017 оны 1-р улиралд нийт 529 ажилтан сургалтанд хамрагдсаны 40 нь удирдах ажилтан, 215 нь инженер техникийн ажилтан, 105 нь ажилчин байлаа. Гаднын сургалтын байгууллагад 28 ажилтан, 501 ажилтан байгууллага дээрх сургалтанд хамрагдлаа. Байгууллага дээр зохион байгуулагдсан  сургалтын дийлэнх нь тухайн албан тушаалын гүйцэтгэх ажлын хүрээнд эрх олгох сургалтууд байлаа.  Үүнд:

- Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, эрх олгох сургалтанд -12 ажилтан

- Өргөх зөөх механизмын аюулгүй ажиллагаа хариуцагч, хяналт хариуцагч, оосорлогч дохиочны эрх авах, сунгах сургалтанд -54 ажилтан

- Уурын ба усан халаалтын зуух, даралтат сав шугам хоолойтой харьцаж ажиллах эрх олгох, сунгах сургалтанд -137 ажилтан хамрагдлаа.

Мөн БНХАУ-аас мэргэжилтэн урин,хими ус цэвэрлэгээний Осмосын төхөөрөмжийн ажлын байрны сургалтыг “КЕМЕХ” ХХК-тай хамтран зохион байгуулсан.Энэхүү сургалтанд 133 ажилтан хамрагдсан.

Гаднын байгууллага дээрзохион байгуулагдсан дараах сургалтуудад ажилтнуудыг сургалтын төлөвлөгөө, удирдлагын шийдвэрийн дагуу хамрууллаа. Үүнд

- ЭХСҮЦ-ийн засварчдын сургалтанд -3 ажилтан

- ЭХС-ийн инженерүүдийн сургалтанд -5 ажилтан

- МҮЭ-ийн Хөдөлмөр сургалтын төвийн ХАБ-ын ажилтан бэлтгэх сургалтанд -3 ажилтан

      - СХЗГ-ын хэмжилзүй, стандартын сургалтанд -3 ажилтан

      - Архивын Ерөнхий газрын архив, бичиг хэргийн ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалтанд -1 ажилтан

“Дижиталь бизнес” сэдэвт болон “Нэн тэргүүнд  ХАБ” бага хурлуудад -10 ажилтан оролцлоо.

                                                                  

                                                                       ЗАХИРГАА ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА

 

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК