2017-05-26 08:04

Тендерийн урилга “ТЗБАХ – 08- 2017”

Тендер шалгаруулалтын нэр: 

 Зуух №9 –ийн тэжээлийн ус, температурын регуляторын хаалт актуатор,агаарын шиберийн актуатор шинэчлэх ажил

Тендер шалгаруулалтын дугаар: “ТЗБАХ – 08- 2017”

“ДЦС-3” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Зуух №9 –ийн тэжээлийн ус, температурын регуляторын хаалт актуатор,агаарын шиберийн актуатор шинэчлэх ажил  гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:                   

Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж орлогын хэмжээ :  120,0 сая төгрөгөөс багагүй байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:   -2 жил

      Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

             Эрчим хүчний яамаас олгодог

03.4.4 заалттай тусгай зөвшөөрөлтэй байна.

Тендерийн хамт дараах үнийн дүнтэй төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

                         4 400 000  төгрөг

Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг  2017 оны 06 дугаар сарын 26 -ний өдрийн  10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Худалдан авахдаа 100 000  төгрөгийг доорхи дансанд тушааж албан бичгээр хүсэлтээ гаргаж авна. Голомт банк-1102037031, ХХБ-406001038, ХААН-5020501745, Төрийн банк-105400001612.

 

                             Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо,

            ДЦС-3 ТӨХК-ийн захиргаа 3-р давхар, Техникийн Бодлогын Хэлтэс

                               Утас:  70111302, Факс: 976-343024

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК