2017-05-22 09:31

“Улаанбаатар марафон-2017”-д оролцлоо

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” өнөөдөр болж, “Улаанбаатар марафон-2017” гүйлтийн тэмцээнд дэлхийн 17 орны тамирчид оролцлоо. Нийтдээ 36 мянга гаруй иргэн оролцлоо.

Олон улсын гүйлтийн тэмцээний нээлт 10 цагт болж, гарааны дохионы буудлагыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд буудсанаар “Улаанбаатар марафон”-ы элит гараа буюу хотын зайн гүйгчид гараанаас гарсан.

Хотын дарга тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Энэ жилийн марафон маш их онцлогтой сайхан болж байна. Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такаока Масато, Их Британи Умард Ирландын нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кетрин Элизабет Арнолд, Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдЭд Жэйгэр нар гүйж байгаад талархал илэрхийлье. Монгол эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхий дахинд сурталчлах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдрын болон оюуны өв тэгш хүмүүжил төлөвшүүлэх зорилготой энэхүү гүйлтэнд оролцогчиддоо спортын өндөр амжилт хүсэж, гүйлтийн ажиллагаа нээсэн.

Гүйлтийн тэмцээнд 12-17 насны охид, хөвгүүд болон 18-35 насны эрэгтэй, эмэгтэй, 36-54 насны, 55-аас дээш насныхан оролцож, эхний найман байрт шалгарсан тамирчдад шагнал гардууллаа.

Олон улсын гүйлтийн тэмцээнд оролцогчид 5 метр, 10 метр, 21 метр, 42, мянган метрийн зайд уралдлаа.

Тэмцээний 21 мянган метрийн зайд МУГТ, Олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од түрүүлсэн бол 42 мянган метрийн зайд Кени улсын тамирчинтэргүүлж, 2-р байрт Хилчин спорт хорооны тамирчин н.Мөнхбаяр, 3-р байрт Алдар спорт хорооны тамирчинн.Бямбажав нар орж, эмэгтэйчүүдийн 42 мянган метрийн зайд Хөнгөн атлетикын олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа түрүүллээ.

Өсвөрийн 12-17 насны охидын гүйлтийн төрөлд:

  • Оюунчимэг /1-р байр/
  • Мөнхзул /2-р байр/
  • Барсмаа /3-р байр/
  • Буянхишиг
  • Оюунтунгалаг
  • Эрхнаран
  • Одгэрэл
  • Энхжин

Өсвөрийн 12-17 насны хөвгүүдийн гүйлтийн төрөлд:

  • Төрбат /1-р байр/
  • Цогтжаргал /2-р байр/
  • Мягмарсүрэн /3-р байр/
  • Билгүүн
  • Мелдос
  • Нямдорж
  • Ачбуян
  • Асалбек нар эхний найман байрт шалгарлаа.

18-35 насны гүйлтийн төрөлд 1,2-р байр:

  • Эмэгтэйчүүд: Энххүслэн, Халиунаа
  • Эрэгтэйчүүд: Төртогтох, Бахет

36-54 насны гүйлтийн төрөлд 1,2-р байр:

  • Эмэгтэй: Лхамжав, Уранчимэг
  • Эрэгтэй: Мөнх-Од, Дашням

“Улаанбаатар Марафон”-д Монгол Улсын Засгийн газар, салбарын яам агентлагууд, нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага, бүх шатны боловсрол, соёл, спортын байгууллага, хүчний байгууллага, дүүрэг, хороо, аж ахуйн нэгжүүд, спорт, урлаг соёлын одод, улс төр, нийгмийн олонд танигдсан алдар цуутай хүмүүс, иргэдийг татан оролцуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” цомыг нийслэл, дүүргийн хэмжээнд өнгөрсөн гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 20-ны хооронд 4000 гаруй байгууллагаар аялуулжээ.

Улаанбаатар Марафон аяны хүрээнд “ДЦС-3” ТӨХК-ийн хамт олон аяны шилжин явах цомыг ХУД-ийн БТСХорооноос  гардан авч 13 ажил төлөвлөн, ажлын гүйцэтгэл 100 % -тай гүйцэтгэж,нийт 200 гаруй ИТА, ажилчдыг хамруулав.    Тэмцээний үеэр 18-35 насны эмэгтэй төрөлд Цахилгаан цехийн ээлжийн ахлагч Б.Эрдэнэсоёмбо 11-р байр, 18-35 насны эрэгтэй төрөлд Механик цехийн токарьчин О.Дарьсүрэн 18-р байр, Засварын цех ӨДЗБригадын засварчин Б.Лодойравсал 24-р байрууд шалгарлаа. Идэвхитэй оролцсон байгууллага, хамт олны дунд азтан шалгаруулах сугалаагаар манай хамт олон Чингэлтэй дүүргийн биеийн спортын хорооны зааланд хагас жил 14 хоногт 1 удаа 2 цаг үнэгүй тоглох эрх хожлоо.

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК