2017-05-10 09:36

Салбарын мэдээлэл

 

Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баяр энэ онд болж буйтай холбогдуулан Эрчим хүчний яамнаас 2017 оны 5 дугаар сард дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг компаниудыг гүйцэтгэх захирал нарт даалгасан байна.

1. "Сэргээгдэх эрчим хүчний VIII форум"-ыг 5-р сарын 5-ны өдөр “Корпорейт хотел энд Конвейшнцентр”-т,

2. Эрчим хүчний салбарын “Спортын их наадам”-ыг 5-р сарын 8-10-ны өдрүүдэд “Буян-Ухаа цогцолборт,

3. Эрчим хүчний салбарын “Инженер техникийн ажилтнуудын зөвлөлгөөн” 5-р сарын 10-12-ны өдрүүдэд “Чингисийн хүрээ цогцолбор”-т,

4. Эрчим хүчний салбарын “Удирдах ажилтнуудын зөвлөлгөөн“-ийг 5-р сарын 16-ны өдөр “Корпорейт хотел энд Конвейшнцентр”-т,

5. “Энержи Монголиа-2017” олон улсын хурал, үзэсгэлэн 5-р сарын 17-18-ны өдрүүдэд “Корпорейт хотел энд Конвейшнцентр”-т,

6. Эрчим хүчний салбарын “Эрдэм шинжилгээний бага хурал”-ыг 5-р сарын 18-ны өдөр “Корпорейт хотел энд Конвейшнцентр”-т

7. Эрчим хүчний салбарын Ажил мэргэжлийн уралдааны Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн 5-р сарын 18-19-ний өдрүүдэд Дорнод аймагт тус тус зохион байгуулагдах юм байна.

Өнөөдөр эхэлж буй “Инженер техникийн ажилтнуудын зөвлөлгөөн”-д эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн нийт 56 үйлдвэр, компанийн 250 орчим инженер техникийн ажилтнууд оролцож, салбарын амин судас болсон мэргэжилтнүүд Монгол Улсын эрчим хүчний системийн өнөөгийн төлөв байдал, хэрэглээ, системийн горим ажиллагаа, аюулгүй байдал, салбарт хэрэгжиж буй бүтээн байгуулалт, төр, хувийн хэвшлийн үйлдвэр компаниудад тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрийг зөв зохистой шийдвэрлэх тухайд санал бодлоо солилцож, бодлого, зорилтоо тодорхойлно.

Тус зөвлөлгөөнд манай станцыг төлөөлөн 8 ИТА оролцож байна.

 

 

                                                       ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК