2017-04-28 11:16

Үйлдвэрлэлийн ослоор амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх дэлхийн өдөр

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санаачлан жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг манай улс 1999 оноос тэмдэглэж эхэлсэн байдаг.

Тус өдрийг тохиолдуулан Өнөөдөр компанийн аж ахуй эрхэлсэн дэд захирал Д.Баянжаргал, санхүү эрхэлсэн дэд захирал Т.Энхтөр тэргүүтэй удирдлагууд станцад ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт байгаа 84 ажилтныг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Арга хэмжээний үеэр ДДТ цехэд турбины машинчаар ажиллаж байгаад группт гарсан н.Бүрэнбаатар,  ТДЦ-н дамжлагын машинчаар ажиллаж байсан З.Тунгалаг нарыг "Эрчим хүчний тэргүүний ажилтан" цол, тэмдгээр шагнаж урамшуулсныг удирдлагууд гардуулан өглөө.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Гомбо-Очир, Наранчимэг нар хүрэлцэж ирж ая дууны мэндчилгээ өргөн, хүндэтгэлийн зоог барьж, дурсгалын зураг татуулснаар үйл ажиллагаа өндөрлөллөө.

 

 

                                                                        ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК