2017-04-28 11:19

МҮХАҮТ-аас 2016 оны ШИЛДЭГ 100 ААН-ийг зарлалаа

Засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүрийн дөрөвдүгээр сард Монголын шилдэг 100 ААН–ийг шалгаруулан зарладаг уламжлалтай. 16 дахь жилдээ болсон шагнал гардуулах ёслол Төрийн ордны Өргөө танхимд боллоо.

Энэ жилийн шалгаруулалтад манай станц 31-рт шалгарч, өмнөх жилээс 1-ээр урагшиллаа. Гүйцэтгэх захирал Г.Дамдинсүрэн өчигдөр Төрийн ордонд Шилдэг ТОП 100 аж ахуйн нэгжийн шагналыг ерөнхий сайд н.Эрдэнэбатаас гардан авсан юм.

Тухайн оны шилдэг 100 компанийг шалгаруулахдаа Сангийн яам, Гааль, Татварын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Статистикийн газар, МҮХАҮТ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулдаг. Ажлын хэсэг нь дотоодын ААН-үүдийн 2016 оны дүн мэдээнд үндэслэж,  

             - Улсын болон орон нутгийн төсөвт оруулсан татвар,

             - Компанийн орлого,

             - Ажилчдын тоо,

             - Компанийн хөрөнгө,

             - Ашиг гэсэн үзүүлэлтээр эрэмбэлдэг байна.

 

                                                                  ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК