2017-04-21 07:12

Тендерийн урилга М-37-2017

Тендер шалгаруулалтын нэр: Цахилгаан хөдөлгүүр

       Тендер шалгаруулалтын дугаар: М-37-2017

ДЦС-3 ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос  М-37-2017  дугаар бүхий Цахилгаан хөдөлгүүр нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр ХХБанкны 406001038, Голомт банкны 1102037031, ХААН Банкны 5020501745 тоот дансанд 50000 төгрөгийг шилжүүлж худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:             

М-37-2017 дугаартай  тендерт оролцогчийн борлуулалтын хэмжээ сүүлийн 2 жилийн жил тутамд 260,0 сая төгрөгөөс  доошгүй  Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ 80 сая төгрөг байна

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:Сүүлийн 2 жил,

 Тендерийн хамт М-37-2017 дугаартай Цахилгаан хөдөлгүүр нийлүүлэх тендерийн баталгаанд 5 200 000  төгрөгийг  гаргаж ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 05-р сарын 23-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг мөн өдрийн 10.30 цагт нээнэ.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

                                                      Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3-р хороо.

                                      “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн өрөө №03

                                              Хангамжийн хэлтэс: Утас:  70111304, Факс: 344111.

                                                          Цахим хуудас: tes3.energy.mn

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК