2017-03-07 11:10

ОУ-ын эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэлээ

         “ДЦС-3” ТӨХК-ийн ажилтнууд ОУ-ын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын арга хэмжээг тэргүүн дэд захирал, ерөнхий инженер Ү.Төмөрхуяг, дэд захирал Д.Баянжаргал нар нээж станцын нийт эмэгтэйчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүллээ. Урилгаар МУ-ын урлагийн гавъяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Цоодолын Хулан оролцож өөрийн шинэ уран бүтээлээ, шүлэг найраглалаасаа танилцуулахын зэрэгцээ поп опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлаг хүрэлцэн ирж ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм. Компанийн удирдлагууд болон Залуучуудын зөвлөлийн гишүүд бүсгүйчүүддээ амьд цэцэг бэлэглэж угтсан халуун дулаан сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.

                                     

 

                                                                        ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК