2017-03-03 08:23

Тендерийн урилга БИЗ-01/2017

Огноо : 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр: Өндөр даралтын станцын гадна фасадны засвар болон утаа сорогчийн хэсгийн барилгын сэндвичен дээврийг хэсэгчлэн солих, борооны усны хаялага, суваг засварлах ажил

Тендер шалгаруулалтын дугаар: БИЗ-01/2017

“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Өндөр даралтын станцын гадна фасадны засвар болон утаа сорогчийн хэсгийн барилгын сэндвичен дээврийг хэсэгчлэн солих, борооны усны хаялага, суваг засварлах ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгийг ХААН банк 5020501745 тоот дансанд тушаасан баримт авчран худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 оны борлуулалтын орлого нь жил тутам 320,0 сая төгрөгөөс багагүй байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 320,0 сая төгрөгөөс багагүй байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан дүгнэлтийн хамт ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 он

Ижилтөстэйажилгэрээгээргүйцэтгэсэнтуршлагынталаархмэдээлэлирүүлэхжилийнтоо: Сүүлийн 2жил буюу 2015, 2016 он

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тусгай зөвшөөрөл шаардлагатай.

Тендерийн хамт 6380000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 30 минут-ад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй:

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

                                                Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо

                                          “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн

                                               Захиргааны байр 2-р давхар, Техник хяналтын хэлтэс

                                                 Утас:  70111317, 70111304

                                                 Факс: +976-11-343024

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК