2017-03-28 10:01

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ХИЙВ

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоол "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам"-ын дагуу 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16.00 цагт Дунд Даралтын станцын барилга дээр байрлах “Серена" дохиог гурван удаагийн давтамжтайгаар дуугарснаар “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах” дадлага сургуулилт "ДЦС-3" ТӨХК дээр эхлэв.

"ДЦС-3" ТӨХК-ийн Захиргааны төв байр, Соёлын төвийн байрнаас инженер, техникийн болон үйлчилгээний ажилчид болон Гамшгаас хамгаалах штаб, тогтоосон аюулгүй цугларах талбайд цугларав.

Цугларалтын дараа 16.05 цагт Захиргаа, хүний нөөцийн албаны дарга А.Түмэнбаяр бүртгэх ажиллагааг зохион байгуулан захиргааны нийт 143 хүн цугларахаас бэлэн цугларсан 138, гадуур ажилтай 2, өвчтэй чөлөөтэй 3, Гал түймэртэй тэмцэх гэрээт хэсгийн 10 албан хаагч, ЦЕГ-ийн ОНАХГ-ын 3-р хэсгийн 10 албан хаагч, Зоогийн газрын 5 ажилтан, нийт 163 ажилтан дасгал, сургуулилтанд оролцсон гэсэн дүн мэдээ гаргав.

Тус үйл явцад нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх гэрээт хэсгийн дарга, ахлах байцаагч, ахмад Г.Эрдэнэболд болон Гал түймэртэй тэмцэх гэрээт хэсгийн нийт албан хаагчид хяналт тавьж, цугларсан ажилчдад Монгол улсын Засгийн газрын дугаар 339, 440 тогтоол, гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг хамгаалах арга ажиллагааны талаар товч мэдээлэл хийж ажиллалаа.

                                                           

 

                                                                                                 ТЕХНИК ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК