2017-03-17 07:39

2017 оны 02-р сард бүртгэгдсэн технологийн зөрчлийн мэдээ

Компаний хэмжээгээр аваари, нэг, хоёрдугаар зэргийн саатал гараагүй, гэмтэл 9 удаа гарсан. Гадны байгууллагаас шалтгаалсан гэмтэл бүртгэгдээгүй

ГЭМТЭЛ:

   Бойлерийн конденсацийн насос №8Б-гийн цахилгаан хөдөлгүүр хэт ачаалагдсанаас статорын ороомгийн хөндийрүүлэг нэвчиж гэмтсэн.

   ДДС-ийн РУСН-6кВ-ийн Дотоод хэрэгцээний хуваарилах байгууламж зуухны хэсэгт тоосролт ихтэй газар байрладаг, бэлтгэл шиний гадна бүрхүүл битүүмжлэл хангалтгүйгээс тоос орж тогтон шинийн фазууд агаарын зайдаа хүчдлийн нөлөөлөлөөр нэвчиж гэмтсэн.

   Зуух №3-ын Хяналт удирдлагын системийн компьютерийн хард диск олон жилийн ажиллагааны явцад элэгдэж гэмтсэн.

   Тунгаах усны насос №3-ын  160кВт чадалтай цахилгаан хөдөлгүүр гэмтсэн.

   Түүхий усны насос №2-ын 110кВт-ын  цахилгаан хөдөлгүүр гэмтсэн.

   Зуух №5 экран хоолой хагарч зогссон

   Турбогенератор №1  “Газардлагын хамгаалалт”-аар зогссон.

   Зуух №6-гийн Үрлэн тээрмийн үндсэн холхивч гэмтсэн.          

   Өндөр даралтын хэсгийн Хими ус бэлтгэлийн Эсрэг Осмосын төхөөрөмжийн “Б” секцийн шүүлтүүрийн 36 ширхэг мембран шүүх чадвараа алдсан.

Технологийн зөрчлийн улмаас диспетчерийн графикийн зөрчил 17,8 МВт авсан.     

                                                                            ТЕХНИК ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК