2017-03-17 08:25

Тендерийн урилга М-30-2017

                                                                                                              Огноо: 2017 оны  03 дугаар сарын17-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Хөдөлмөр хамгааллын хувцас нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: М-30-2017

"Дулааны гурав дугаар цахилгаан станц" ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Хөдөлмөр хамгааллын хувцас  нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50.000,00 \тавин мянга\ төгрөгийг ХААН банкны 5020501745 эсвэл ХХБ-ны 406001038 тоот дансанд тушааж худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилд, жил тутам 160,0 сая   төгрөгөөс доошгүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 80,0 сая төгрөг ба түүнээс дээш

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил /2015, 2016 оных/

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:160,0 сая төгрөгөөс доошгүй

Үйлдвэрлэгчийн чанарын гэрчилгээ, зөвшөөрөл ирүүлнэ.

Тендерийн хамт 3.000.000,00 \Гурван сая\-н  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг мөн өдрийн 10.30 цагт нээнэ.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

                                                                   Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3-р хороо

                                                      “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн өрөө ¹03

                                                                                     Хангамжийн хэлтэс

                                                                    Утас: 341990, 70111304, Факс: 976-11-344111

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК