2017-02-06 08:57

Тендерийн урилга М-17-2017

                                                                                                                                                      Огноо: 2017 оны 02 сарын 06 өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Универсаль фрезерийн машин

      Тендер шалгаруулалтын дугаар:    М-17-2017

       "ДЦС-3" ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос  М-17-2017  дугаар бүхий Универсаль  фрезерийн машин  нийлүүлэх  тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

       Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр ХХБанкны 406001038, Голомт банкны 1102037031, ХААН Банкны 5020501745 тоот дансанд 50000 төгрөгийг шилжүүлж худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

       Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.  Үүнд:            

       М-17-2017 дугаартай  Универсаль фрезерийн машин нийлүүлэх тендерт оролцогчийн борлуулалтын хэмжээ  сүүлийн 2 жилийн жил тутамд  150,0 сая төгрөгөөс  доошгүй,    Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ  50,0 сая төгрөгөөс доошгүй байна.

       Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил.

      Тендерийн хамт М-17-2017 дугаартай Универсаль фрезерийн машин нийлүүлэх тендерийн баталгаанд   3,000,000 төгрөг  гаргаж ирүүлнэ.

      Тендерийг 2017 оны 03-р сарын 10-ний өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг мөн өдрийн 10.30 цагт нээнэ.

      Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

      Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцох шаардлагагүй.

      Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

                                                   Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3-р хороо

                                     “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн захиргаа   

                                                   Хангамжийн хэлтэс: Утас:  70111304, Факс: 311444

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК