2017-02-22 09:56

АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

       “ДЦС-3” ТӨХК-ийн Захиргаанаас Гал тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан  өндөр настан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

       Хүндэтгэлийн арга хэмжээнд Гүйцэтгэх захирал Г.Дамдинсүрэн үг хэлж нийт ахмадууддаа станцын үйл ажиллагаа, ололт амжилт, цаашдын зорилтын талаар танилцуулж мэндчилгээ дэвшүүлэн урлагийн тоглолтоор ахмадуудынхаа сонорыг мялаалаа. Мөн олон жил үр бүтээлтэй ажилласан ахмадуудын төлөөлөл болох 7 хүнийг Засгийн газрын шагнал “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол, тэмдгээр,  80-с дээш насны 12 ахмадыг Захирлын нэрэмжит шагналаар тус тус шагнаж урамшууллаа.

      

   Арга хэмжээний хүрээнд цехүүд болон захиргаанаас ахмадууддаа зориулж “Зураг түүх өгүүлнэ” сэдэвт фото зургийн үзэсгэлэн гаргаж сонирхууллаа.

      

2018 онд Станцын 50 жилийн ой тохиохтой холбогдуулан нийт ахмадуудаа цех, нэгж хэсгээр нь дурсгалын зураг татуулах ажлыг амжилттай зохион байгуулж станцын ажилчдын зоогийн газарт ахмадууддаа хүндэтгэлийн зоог барьснаар арга хэмжээ өндөрлөлөө.

 

 

                                                                                      ЗАХИРГАА ХҮНИЙ  НӨӨЦИЙН АЛБА

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК