2017-02-20 10:53

Тендерийн урилга М-25-2017

                                                                                                                 Огноо: 2017 оны 02 сарын 20 өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Зуух №8, 12-ын тогооны шил

       Тендер шалгаруулалтын дугаар: М-25-2017

       "ДЦС-3" ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос  М-25-2017  дугаар бүхий Зуух №8, 12-ын тогооны шил нийлүүлэх  тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

       Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр ХХБанкны 406001038, Голомт банкны 1102037031, ХААН Банкны 5020501745 тоот дансанд 50000 төгрөгийг шилжүүлж худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

       Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:            

       Тендерт оролцогчийн борлуулалтын хэмжээ  сүүлийн 2 жилийн жил тутамд  60,0 сая төгрөгөөс  дээш/2015, 2016 он/

       Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ  20,0 сая төгрөгөөс дээш байна.

       Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил/2015, 2016 он/

      Тендерийн хамт тендерийн баталгаанд   1,200,000 төгрөг  гаргаж ирүүлнэ.

      Тендерийг 2017 оны 03-р сарын 24-ний өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг мөн өдрийн 10.30 цагт нээнэ.

      Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцох шаардлагагүй.

      Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

                                                 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3-р хороо

                             “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн захиргаа, 2 давхар            

                                          Хангамжийн хэлтэс: Утас:  70111304, Факс: 311444

 

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК