2017-02-13 09:51

Тендерийн урилга М-14-2017

                                                                                                                                                             Огноо: 2017 оны 02 сарын 13 өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Азбестан эдлэл  нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: М-14-2017

ДЦС-3 ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос М-14-2017  дугаар бүхий Азбестан эдлэл нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр ХХБанкны 406001038, Голомт банкны 1102037031, ХААН Банкны 5020501745 тоот дансанд 50000 төгрөгийг шилжүүлж худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

М-13-2017 дугаартай  тендерт оролцогчийн борлуулалтын хэмжээ сүүлийн 2 жилийн жил тутамд 100,0 сая төгрөгөөс  доошгүй  Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ 40 сая төгрөг байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2

Тендерийн хамт М-14-2017 дугаартай Азбестан эдлэл  нийлүүлэх тендерийн баталгаанд  1 900 000  төгрөгийг  гаргаж ирүүлнэ.

Азбестан эдлэл нийлүүлэхэд тусгай зөвшөөрөл шаардлагатай.

Тендерийг 2017 оны 03-р сарын 15-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг мөн өдрийн10.30 цагт нээнэ.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

                                             Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3-р хороо

                     “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн захиргаа, 2 давхар

                                           Хангамжийн хэлтэс: Утас:  70111304, Факс: 311444

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК