2017-02-10 15:39

2017 оны 01-р сард бүртгэгдсэн технологийн зөрчлийн мэдээ

Компаний хэмжээгээр аваари, нэг, хоёрдугаар зэргийн саатал гараагүй, гэмтэл 6 удаа, гадны байгууллагаас шалтгаалан гэмтэл 1 удаа тус тус гарсан.

ГЭМТЭЛ Техникийн шалтгаантай:  

ӨДХ-ийн 1.2 ата Деаэратор №1 ёроол хэсэгт цэгэн зэврэлт үүсэн, цуурч гэмтсэн.

Зуух №2 экран хоолой талаасаа элэгдэж 35% нимгэрсэн хэсэгт ажлын даралт даалгүй хагарч гэмтсэн.

Зуух №6-гийн тогооны усны түвшний автомат тохируулагчийн ажиллагаа доголдоход зуухны машинч самбаачлах хугацаа алдсанаас “Тогооны түвшиний ихсэх” хамгаалалт ажилласан.

ДДХ-ийн Түүхий усны насос №2-ын сэргээн засварласан цахилгаан хөдөлгүүрийн ороомгийн утасны хөндийрүүлгийн чанар хангалтгүйгээс 670 орчим цаг ажиллан статорын ороомог хөндийрүүлэг нэвчсэн.

ӨДХ-ийн Угаах усны насос №2-ын цахилгаан хөдөлгүүрийн статорын ороомгийн ороодос хоорондын хөндийрүүлэг нэвчсэн.

Зуух №7, 9-ийн Үл тасалдах тэжээлийн төхөөрөмж /UPS/-ийн батарей нурж гэмтсэн

Гадны байгууллагаас шалтгаантай:       

  ”Багануур” ХК-д:

  Уурхайгаас ирсэн нүүрстэй вагоноос соронзон сеператорт татагдах боломжгүй хүнд жинтэй цул төмөр нүүрстэй хамт бууж, ӨДХ-ийн Алхан бутлагч “А”-гийн 4 ширхэг решёткыг гэмтээсэн.

 Технологийн зөрчлийн улмаас диспетчерийн графикийн зөрчил аваагүй.

                        

                                                                      ТЕХНИК ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК