2017-10-26 08:42

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРМИЙН МЭДЛЭГИЙН ДӨРӨВДҮГЭЭР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

         ААД-ийн мэдлэгийн Дөрөвдүгээр Олимпиадыг 2017 оны 9-р сарын 14, 15, 21, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Олимпиадыг батлагдсан удирдамж, хуваарийн дагуу 3 даваагаар зохион явууллаа.

         Нэгийн даваанд орвол зохих  ажилчдын 83,4 % буюу 603 ажилчин хамрагдсан бөгөөд энэхүү даваанд “Нарядын систем-Аюулгүй ажиллагааг хангах зохион байгуулалтын арга хэмжээнүүд” сэдвээр 10 онооны шалгалтыг  компьютерээр авч, шалгалтын дундаж үнэлгээ, шалгалтанд хамрагдсан ажилтны оролцоогоор Хими цех “Тэргүүн” байранд шалгарсан.

         Хоёрын даваанд  эрх авсан 162 ажилчин оролцох байснаас 91% нь буюу 148 ажилчин оролцож, 20 онооны тестийн шалгалт өгч, 20 ажилчин гурвын даваанд шалгарч 100%-ийн ирцтэй оролцож, 100 онооны шалгуураар тестийн шалгалт болон сонгогдсон сэдвийн хүрээнд кейс судалгааны ажил хийгдлээ.

         Олимпиадад оролцсон ажилтнуудыг хувийн оноогоор байр эзлүүлж, Өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа. Үүнд:

         Хувийн амжилтаар 1-р байранд  Хими цехийн аппаратчин Д.Сувд-Эрдэнэ, 2-р байранд Цахилгаан цехийн РХА-н монтёр Б.Дэлгэрэхсайхан, 3-р байранд Дунд даралтын турбин цехийн турбины машинч Р.Түмэнжаргал,  нар тус тус шалгарлаа.

         ХАБ-ын сургагч багш нараас Хөдөлмөрийн аюулгүй байдал, сургалт хариуцсан инженер Б.Ирээдүйлхүмбэ шалгарсан. Шагналт байрны болзол хангасан ажилтнууд болон гурвын даваанд амжилттай оролцсон 17 ажилтныг батламж  мөнгөн шагналаар шагнав.

 

  

                   

 

                  

                                                                 

 

                                                                       ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015-2018 "ДЦС-3" ТӨХК