2017-01-30 15:55

ТУЗ-ИЙН 2016 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

       2016 онд  Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар  хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг оны эхэнд гарган баталж, тайлант хугацаанд 14 удаа ирц бүрдүүлэн хуралдаж,  3 удаа ажлын шугмаар гишүүдийн саналыг авч  төлөвлөгөөний дагуу 22, цаг үеийн холбогдолтой 34, нийт 56 асуудал хэлэлцэж өгсөн удирдамж чиглэлийн  дагуу хэлэлцсэн асуудлаар 121 заалт бүхий  48 тогтоол,  8 тэмдэглэл гарган баталж, гүйцэтгэлд хяналт тавьж   ажилласан. ТУЗ-ийн хурлаар хэлэлцэх асуудалд Хувьцаа эзэмшигчдийн хурлаас 1, ЭХЯ-наас 10, ТӨБЗГ-аас 6, нийт 17 удаа удирдамж авч ажилласан. ТУЗ-ийн тогтоол шийдвэрүүдийн биелэлт  98,8% байна.

        Компанийн  хувьцаа эзэмшигчдийн  2016 оны ээлжит  хурлыг 2016 оны        4 дүгээр сарын 29-нд зарлан хуралдуулж  6 асуудал оруулан хэлэлцүүлсэн. Хувьцаа эзэмшигчдийн хурлаас компанийн 2016 оны тайлан тэнцлийн дүнг батлах, ТУЗ-ийн 2015 оны ажлын тайланг хэлэлцэж үнэлгээ өгөх, ТУЗ-ийн зардлын төсвийг  батлах, ТУЗ-ийн гишүүдийг сонгож батлах,Ногдол ашиг хуваарилах зэрэг асуудлуудаар  зохих тогтоол шийдвэрүүдийг  гаргасан байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлын материал болон хурлаас гарсан тогтоол шийдвэрүүдийг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржид хүргүүлсэн.

       -Засварын ажил, өвлийн бэлтгэл ажлын хангалт, компанийн зорилтот түвшин, эдийн засгийн үзүүлэлт, тайлан тэнцлийн дүнг улирал бүр хэлэлцэж дүгнэлт өгч  цаашид авах арга хэмжээг тодорхойлон, өртөг зардлыг бууруулж  компанийн зорилтот түвшинг ханган биелүүлэх, засварын ажлыг хугацаанд нь чанартай хийж өвлийн бэлтгэл, найдвартай ажиллагааг ханган өвлийн их ачааллыг амжилттай давах, аваари ослоос урьдчилан сэргийлж ажиллах талаар гүйцэтгэх удирдлагад үүрэг даалгавар өгч ажилласан

        -Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 330 дугаар тогтоолыг хэрэгжүүлж нэмэлт хувьцаа гаргах бэлтгэл ажлын хүрээнд андеррайтер компаниас өгсөн зөвлөмжийн дагуу  2017-2020 онд хэрэгжүүлэх дунд хугацааны бизнес төлөвлөгөөг батлах, компанид мөрдөж байгаа 3 журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх, шинээр 8 журмыг ТУЗ-н хурлаар хэлэлцэж батлах ажлууд хийгдлээ

        -Улсын онц чухал объектийн аюулгүй байдлыг хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд шаардагдах хөрөнгө, өвлийн бэлтгэл, найдвартай ажиллагааг хангахад шаардлагатай байгаа хөрөнгийн асуудлыг тухай бүр хэлэлцэж шийдвэрлэн, 2016 оны төлөвлөгөөнд тодотгол хийж ажилласан

        2016 онд Төлөөлөн удирдах зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан ба тайлант хугацаанд ТУЗ-ийн дарга, гишүүдийг 2 удаа чөлөөлж томилсон, хараат бус гишүүдийг 1 удаа чөлөөлж томилсон.

        Хараат бус гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан, ТУЗ-д төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж буй гишүүдээс бүрдсэн “Нэр дэвшүүлэх түр хороо” байгуулан  Хараат бус гишүүдийг сонгон шалгаруулж Хувьцаа эзэмшигчдийн хуралд санал оруулан шийдвэрлүүлсэн.

       “Компанийн тухай хууль”-д заасны дагуу ТУЗ-ийн дэргэдэх дэд хороодыг тухай бүр шинэчлэн байгуулж ажилласан. ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдож Дэд хороодыг  2 удаа шинэчлэн баталсан.

       ТУЗ-ийн  гишүүд хуралдаа идэвхтэй оролцож, хэлэлцэж буй асуудлаар санал дүгнэлтээ гаргаж аливаа шийдвэрийг хамтран гаргаж  ирсэн ба хурлын дундаж ирц  97.7 % байна.

        Хувьцаа эзэмшигчдийн хурлаас 2016 онд  ТУЗ-ийн зардалд 42670,4 мянган төгрөгөөр баталж өгснөөс, 40327,6 мянган төгрөг зарцуулсан байна.

 

                                                                 ТУЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК