2017-01-30 15:41

С. ХАНДААГИЙН НЭРЭМЖИТ BOWLING-ИЙН ТЭМЦЭЭН

      Хими цехийн дарга С.Хандаагийн нэрэмжит Боулингийн тэмцээн 01 дүгээр сарын 13-ны өдөр Биг Боулинг төвд зохион байгуулагдаж компанийн алба, хэлтэс, цех, хэсгийг төлөөлсөн 78 тамирчин тэмцээнд оролцлоо. Тэмцээнд нийт 26 баг өрсөлдөж эхний шатанд шилдэг 8 баг шалгарч дахин хоорондоо өрсөлдсөн. Шилдэг 8-д Засварын цехийн Ч.Элбэгзаяа ахлагчтай баг, Хими цехийн Ё.Цогтбаяр ахлагчтай 1-р баг, Өндөр даралтын турбин цехийн Ш.Наранбаатар ахлагчтай баг, ҮА-ны Л.Нямхүү ахлагчтай баг, ЗХА-ны Ц.Батмагнай ахлагчтай баг, Дунд даралтын турбин цехийн Д.Батбаяр ахлагчтай баг, Механик цехийн Ц.Батмөнх ахлагчтай баг, Хими М.Нургуль ахлагчтай 2-р баг тус тус шалгарсан.

        Тэмцээний эцсийн нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан шилдэг баг, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, нэг тоглолтоор хамгийн өндөр оноо авсан онооны шагналын эздийг тус тус тодруулсан.

      Багийн дүнгээр: Хими цехийн Ё. Цогтбаяр ахлагчтай 1-р баг тэргүүн байранд шалгарч цом, мөнгөн шагнал, Засварын цехийн Ч.Элбэзаяа ахлагчтай 1-р байг 2-р байр, Өндөр даралтын турбины цехийн Ш.Наранбаатар ахлагчтай баг 3-р байрт тус тус шалгарлаа.

      Эрэгтэй шилдэг тамирчнаар Засварын цехийн засварын инженер Д.Бямбадорж, Хими цехийн дарга  Ё.Цогтбаяр, Засварын цехийн засварын мастер Ч.Элбэзаяа, Эмэгтэй шилдэг тамирчнаар Хими цехийн ашиглалтын инженер М. Нургуль, Захиргаа хүний нөөцийн бүтээмж, чанар хариуцсан мэргэжилтэн Л. Оюун, Хими цехийн ээлжийн дарга       Д.Сумьяа нар шалгарсан бол Хамгийн өндөр онооны шагналыг эрэгтэй тамирчдаас Ё. Цогтбаяр  203 оноогоор, эмэгтэй тамирчдаас М. Нургуль 165 оноогоор хүртлээ.

   

 Тэмцээнийг зохион байгуулагч С.Хандаагийн нэрэмжит шагналаар боулингийн спортыг “ДЦС-3 ТӨХК”-д хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан ЗХА-ны ахлах инженер Л.Батдоржид, тэмцээний баян ходоодоор шалгарсан ТЭЗХ-ийн дарга Ж.Отгон ахлагчтай багт энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнай болоорой гээд мөнгөн шагналаар урамшуулснаар тэмцээн амжилттай, сонирхолтой, маш өрсөлдөөнтэй болж өнгөрлөө.

 

                       

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК