2017-01-30 15:34

Англи хэлний Solution тэмцээн

      Компаний ажилчдын англи хэл сурах идэвх сонирхлыг нэмэгдүүлэх, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор "Solution" тэмцээнийг зохион байгууллаа.

      Англи хэлний тэмцээнд нийт 20 ажилтан оролцохоор бүртгүүлсэн боловч зарлагдсан хугацаанд 12 ажилтан ирж оролцлоо. Тэмцээнд оролцогчид өгөгдсөн зургийг ашиглан танилцуулга хийх, асуулт хариулт, англи хэлний хэлзүйн шалгалтыг тестээр өгөх, эрчим хүчний салбарын мэргэжлийн англи үг хэллэгийг хэр олныг мэдэх вэ гэсэн даалгавруудыг гүйцэтгэсэн юм. Тэмцээний даалгавар basic-general 3-р түвшинд боловсруулагдсан.

      Тэмцээний шүүгчээр Захиргаа, хүний нөөцийн албаны гадаад харилцааны мэргэжилтэн Г.Туул, Хүний нөөцийн мэргжилтэн М.Энхмаа нар ажиллалаа.

      Тэмцээний даалгавар тус бүрийн нийлбэр оноогоор оролцогчдыг байр эзлүүлсэн бөгөөд Тэргүүн байранд Горим тооцооны хэлтсийн тооцооны инженер Б.Мөнхсүх, 2-р байранд Цахилгаан цехийн ХАБ, сургалт хариуцсан инженер Ж.Мөнх-Эрдэнэ, 3-р байранд Өндөр даралтын зуухан цехийн зуухны  машинч Н.Отгонбаатар нар шалгарч батламж, мөнгөн шагналаар шагнагдлаа. Уралдааныг зохион байгуулсан комиссын шийдвэрээр тэмцээнийг зохион байгуулж, шалгалтын материалуудыг боловсруулсан гадаад харилцааны мэргэжилтэн Г.Туулыг батламж, мөнгөн шагналаар урамшууллаа.

                                       

                                                                                      ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК