2017-01-27 14:41

2016 оны тэргүүний хэрэглэгч байгууллага, хувь хүмүүсийг шалгарууллаа

      

   “ДЦС-3” ТӨХК нь эрчим хүч хэрэглэгч аж ахуйн нэгж байгууллагуудаасаа жил бүр уламжлал болгон оны тэргүүний хэрэглэгчийг шалгаруулдаг билээ. 2016 оны “ТЭРГҮҮНИЙ ХЭРЭГЛЭГЧ” байгууллагаар  “АПУ” ХК,  “Кашмер холдинг” ХХК, “Монфрэш шүүс” ХХК,  “Говь” ХК-иуд шалгарсан бол “Тэргүүний харилцагч” хувь хүнээр “ГБТ трейдинг” ХХК-ийн инженер М.Нямсанж,  “Би Цэ Трейд” ХХК-ийн үйлдвэрийн дарга Х.Энхбат, “Сор” ХК-ийн сангийн инженер Д.Сүхээ, “Оргил хүнс” ХХК-ийн нягтлан Ж.Сэулегул, “Самвондрийм вок”-ХХК-ийн нягтлан А.Чанцалдулам нар тодорлоо. Тэргүүний хэрэглэгч, хувь хүмүүсийг санхүү эрхэлсэн дэд захирал Т.Энхтөр, Борлуулалтын хэсгийн дарга Ш.Энхтуяа, Уурын хэсгийн дарга Б.Золзаяа нар хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн шагналыг гардууллаа.

 

 

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК