2017-01-27 14:44

Эрчим хүчний салбарын 2016 оны шилдгүүд тодорлоо

Эрчим хүчний сайдын 2016 оын 12-р сарын 08-ны өдрийн 99 тоот тушаалаар Эрчим хүчний 2016 оны шилдгүүдийг тодруулж шагнаж урамшуулсан байна. Үүнд:

-Эрчим хүчний салбарын 2016 оны “ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ”-аар МЭЗ ХХК-ийн Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдсан Улаанбаатар хотын шинэ олон улсын нисэх онгоцны буудлын Дулааны станцын ажил

-“ШИЛДЭГ ТӨРИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГА”-аар Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани

-“ШИЛДЭГ ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГА”-аар “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК

-“ШИЛДЭГ МЕНЕЖЕР”-ээр  “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Доржрагчаа

-“ШИЛДЭГ ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР”-ээр “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ерөнхий инженер Ө.Жаргалсайхан

-“ШИЛДЭГ ИНЖЕНЕР”-ээр “ДЦС-2” ТӨХК-ийн зуухан цехийн ашиглалтын инженер М.Энхтүвшин, “Дарханы ДЦС” ТӨХК-ийн тооцооны инженер Я.Ганхуяг, “Тайшир-Гуулин” ХХК-ийн механик инженер Ц.Базарсад, “Багануур” ХК-ийн авто ашиглалтын инженер Б.Ганболд

- Эрчим хүчний салбарын 2016 оны “ШИЛДЭГ МАСТЕР”-иар “ДЦС-3” ТӨХК-ийн Механик цехийн өргөх зөөх механизмын засварын мастер Б.Эрдэнэбат, “ДЦС-4” ТӨХК-ийн турбин цехийн машинт тоноглолын засварын мастер С.Эрдэнэбат, “УБЦТС” ТӨХК-ийн Зүүн түгээх төвийн мастер Ч.Отгонбаяр, “Баянхонгор Эрчим хүч” цахилгаан түгээх ХХК-ийн мастер Г.Лхагвасүрэн

-“ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар “ДҮТ” ХХК-ийн холбооны техникч монтёр О.Өлзийбат, “ЦДҮС” ТӨХК-ийн агаарын шугамын монтёр Д.Бавуудорж, “УБЦТС” ТӨХК-ийн Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний ахлах монтёр Ц.Нямсүрэн, “УБДС” ТӨХК-ийн  дулааны хянах хэмжүүр автоматикийн засварын слесарь С.Батнасан, Багануур ХК-ийн экскаваторын туслах машинч А.Тэргүүнбаатар

 

                                                              ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК