2017-01-27 14:34

Төрийн дээд одон, медалиар шагнагдлаа

      Монгол улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12-р сарын 23-ны өдрийн 170 дугаар зарлигаар "ДЦС-3" ТӨХК-ийн дэргэдэх ҮЭХ-ны дарга Д.ЭРДЭНЭСАЙХАН, Цахилгаан цехийн хэмжүүрийн инженер Б.СОЁЛМАА нар “АЛТАНГАДАС ОДОН”-гоор, Дулааны хянах хэмжүүр автоматикийн цехийн хаалт хамгаалалтын засварчин Д.ОЮУНТУЯА “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”- иар шагнагдаж энгэрээ мялаалаа.

Шагналыг 2016 оны ажлын сүүлийн өдөр, 12-р сарын 28-нд Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга гардуулж, компанийн удирдлагууд хүндэтгэл үзүүлэн хүлээн авч баяр хүргэлээ.

 

 

                                                                               ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК