2017-01-27 14:20

КОМПАНИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

1.Станцын түүхэнд анх удаа цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл тэрбум давж 1022,2 сая.кВтц цахилгаан эрчим хүч, 2,3 сая.Гкал дулааны эрчим хүчийг үйлдвэрлэлээ.  

2. 2015-аас 2016 онд шилжих оны зааг дээр Дунд даралтын зуухан цехийн ээлжийн дарга Д.Хишигмаа төрийн дээд шагнал Монгол улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цол хүртэж эрчим хүчний салбарт анхны эмэгтэй гавъяат манай хамт олны дундаас төрлөө.

3. Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 төслийн ажлыг амжилттай хэрэгжүүлэн Олон улсын баталгаажуулах эрх бүхий байгууллагаас ISO 9001:2008 стандартын батламжийг 2016 оны 1-р сарын 27-ны өдөр гардан авлаа

4. Станцын гагнуурчид, засварчдын гараар урлан бүтээсэн компанийн 4,4х4,4 хэмжээтэй логог төв замын дагуу тусгай талбайд байрлуулж тохижууллаа.

5. Компанийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороо салбарын хэмжээнд ажил үйлсээрээ тэргүүлэн Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооны 2016 оны “ШИЛДЭГ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРОО”-гоор шалгарлаа.

6. Н28000 W /Model Hard Bearing Balancing Machine/ маягийн 3,0-30,0 тн, YYW Series General Horizontal Hard Support Dynamic Balancing Machines маркийн 0-3,0 тоннын даацтай жин тэнцүүлэгийн суурь машинуудыг шинээр суурилуулж их засварт орсон үндсэн болон туслах тоноглолын эргэх механизмуудад жин тэнцүүлэг хийж  найдвартай ажиллагааг хангахын зэрэгцээ өөрийн болгож эзэмшиж сурлаа.

7. Түлш дамжуулах цехийн вагон хөмрөгчийг шинэчлэн засварлах, Техникийн усны коллектор солих, СЭН-н давтамж шинэчлэх ажлуудыг амжилттай гүйцэтгэлээ.

8. Станцын техникийн ус хангамжийн 7 км хуучин ган шугамыг HDPE хуванцар хоолойгоор солих 5,1 тэрбум төгрөгийн төсөвт ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

9. Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Эрчим хотхоны 198 айлын 3 орон сууц ашиглалтанд орж станцын 99 ажилчин, албан хаагчид тохилог орон сууцтай боллоо.

 10.Станцын дэргэдэх автобусны буудал, нийтийн бие засах газрыг шинээр тохижуулан ашиглалтанд оруулсан нь компанийн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж буй томоохон ажлын нэг боллоо.

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК