2017-01-27 15:23

БҮТЭЭМЖ

       Компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар бүтээмж дээшлүүлэх Чанарын дугуйлан, Сайн саналын систем, Ажлын байрны соёл 5С хөтөлбөрүүдийг ажлын байранд хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж ажлын амжилт гаргасан цех, хэсэг, ажилтнуудыг ажлын амжилтыг нь үнэлж шагнаж урамшууллаа.

       Бүтээмж дээшлүүлэх Чанарын дугуйлан хөтөлбөрийн хүрээнд компанийн технологи үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулан “Дулааны тооцоолуур шалгах УНИВЕРСАЛЬ-01 стенд шинэчлэх” төслийг санаачлан хэрэгжүүлсэн ДХХА цехийн П.Болормаа ахлагчтай “Прогресс” чанарын дугуйлангийн төслийг 2016 оны “ШИЛДЭГ ТӨСӨЛ”-өөр шалгаруулж өргөмжлөл, 300.000 төгрөгөөр, Сайн саналын системийн үйл ажиллагаанд идэвх санаачилга гарган хамт олноо манлайлан ажиллаж “ХАМГИЙН ОЛОН САНАЛ ИРҮҮЛСЭН ЦЕХ”-ээр шалгарсан Өндөр даралтын зуухан цехийн хамт олныг өргөмжлөл 300.000 төгрөгөөр, Ажлын байрны соёл эмх цэгцийг дээшлүүлэх 5С хөтөлбөрийн хүрээнд компанийн өнгө үзэмж, тохижилтийг сайжруулах олон шинэ санал, санаачилга гарган хэрэгжүүлж ажилласан Механик цехийн Хийцийн бригадын хамт олныг өргөмжлөл, 300.000 төгрөгөөр, Саналын системийн үйл ажиллагааны хүрээнд “ХАМГИЙН ОЛОН САНАЛ ИРҮҮЛСЭН АЖИЛТАН”-аар шалгарсан ӨДЗ цехийн зуухны машинч Х.Бямбажаргал, ӨДЗ цехийн зуухны машинч Д.Батхишиг нарыг тус бүр өргөмжлөл 50.000 төгрөг, Саналын системийн үйл ажиллагаанд ажилтнуудын оролцоог нэмэгдүүлж, сайн зохион байгуулж, ажилласан ДХХА цехийн ашиглалтын инженер, Сайн саналын багийн нарийн бичиг Г.Буяннэмэхийг өргөмжлөл 50.000 төгрөгөөр тус тус шагнаж урамшууллаа.

 

                                                                                       ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК