2017-01-20 08:17

Тендерийн урилга “Засвар-03-2017”

                                                                                                                                                                                              2017.01.20

Тендер шалгаруулалтын нэр:  БКЗ-220-100/4C МАРКЫН ЗУУХ № 7–ИЙН  ИХ ЗАСВАРЫН АЖИЛ

Тендер шалгаруулалтын дугаар:  "Засвар-03, 2017”

“ДЦС-3” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Зуух №7-ийн их засварын ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

          Борлуулалтын орлогын хэмжээ :

                   БАГЦ №1.      1 800,0 сая төгрөгөөс багагүй байх.

             БАГЦ №2.     900,0 сая төгрөгөөс багагүй байх.

          Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага:

                    БАГЦ №1.      1 300,0 сая төгрөгөөс багагүй байх.

              БАГЦ №2.       600,0 сая төгрөгөөс багагүй байх.

         Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ :

                     БАГЦ №1.      800,0 сая төгрөгөөс багагүй байх.

              БАГЦ №2.     400,0 сая төгрөгөөс багагүй байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: - 2 жил

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

                     Багц №1.  Эрчим хүчний яам

                    03.3.4.  Зуухны угсралт засварын 4500С-ээс дээш, 80кгх/см2-аас дээш 

                    Багц №2.  Эрчим хүчний яам

                    03.3;  03.4;  03.5 зөвшөөрөлүүдийн нэгээс доошгүй 

Тендерийн хамт дараах үнийн дүнтэй төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

                   БАГЦ №1.     36,0  сая төгрөг

                   БАГЦ №2.      18,0 сая төгрөг

Тендерийг 2017 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг2017 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн,  10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

                           Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо,

           ДЦС-3 ТӨХК-ийн захиргаа 2-р давхар, Засвар хяналтын алба

                                                          Утас: 11343575, Факс 976-343575

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК