2017-01-19 10:03

Тендерийн урилга М-12-2017

                                                                                                                             Огноо: 2017 оны 01 сарын 19 өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Төрөл бүрийн электрод

       Тендер шалгаруулалтын дугаар: М-12-2017

"ДЦС-3" ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос төрөл бүрийн электрод  нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр ХХБанкны 406001038, Голомт банкны 1102037031, ХААН Банкны 5020501745 тоот дансанд 50000 төгрөгийг шилжүүлж тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 80,0 саяаас доошгүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ 30 сая

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2

Тендерийн хамт 1 480 000  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 02- р сарын 20 -ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг мөн өдрийн 10.30 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер оролцох эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

                                           Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3-р хороо

                              “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн захиргаа

                                         Хангамжийн хэлтэс: Утас:  70111304, Факс: 311444

 

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК