2017-01-19 09:58

Тендерийн урилга

                                                                                                                           Огноо: 2017 оны 01 сарын19 өдөр

Тендер шалгаруулалтын нэр: "Өнгөт металл нийлүүлэх"

       Тендер шалгаруулалтын дугаар: М-03-2017

       Багц №1 Өнгөт металл хийц, Багц №2 Гуулин труба

       "ДЦС-3" ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос  М-03-2017  дугаар бүхий Өнгөт металл  нийлүүлэх  тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

       Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр ХХБанкны 406001038, Голомт банкны 1102037031, ХААН Банкны 5020501745 тоот дансанд 50000 төгрөгийг шилжүүлж худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

       Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:            

       М-03-2017 дугаартай  Өнгөт металл нийлүүлэх тендерт оролцогчийн борлуулалтын хэмжээ Багц №1 Өнгөт металл хийцийн хувьд  сүүлийн 2 жилийн жил тутамд  75,0 сая төгрөгөөс  доошгүй, Багц№2 Гуулин трубаны хувьд сүүлийн 2 жилийн жил тутамд 275,0 сая төгрөгөөс доошгүй,   Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ  Багц №1 Өнгөт металл хийцийн хувьд  25,0 сая төгрөг, Багц№2 Гуулин трубаны хувьд 90,0 сая төгрөг тус тус байна.

      Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил

      Тендерийн хамт М-03-2017 дугаартай Өнгөт металл   нийлүүлэх тендерийн баталгаанд  Багц №1 Өнгөт металл хийцийн хувьд  1,5  сая төгрөг, Багц№2 Гуулин трубаны хувьд 5,5 сая төгрөгийг тус тус  гаргаж ирүүлнэ

      Тендерийг 2017 оны 02-р сарын 20-ний өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг мөн өдрийн 10.30 цагт нээнэ.

      Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

      Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

      Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

                                     Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3-р хороо

                          “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн захиргаа

                                    Хангамжийн хэлтэс: Утас:  70111304, Факс: 311444

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК