2017-01-18 10:44

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ЭРХЭМЛЭГЧ ХАМТ ОЛОН” СЭДЭВТ УРАЛДААНЫГ ДҮГНЭЛЭЭ

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн орчин нөхцлийг сайжруулах, компанийн ажиллагсадыг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, ажлын байран дахь аливаа эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор хэсэг, цехүүдийн дунд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай зарласан “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ЭРХЭМЛЭГЧ ХАМТ ОЛОН” сэдэвт болзолт уралдааны дүн гарч, амжилттай оролцсон хамт олон, ИТА, ажилчдыг шагнаж урамшууллаа. Үүнд:

ТЭРГҮҮН БАЙР – Өндөр даралтын турбин цех  

ДЭД БАЙР - Түлш дамжуулах цех   

ГУТГААР БАЙР – Механик цех    

Мөн уралдаанд идэвхтэй оролцсон нийт 10 инженер техникийн ажилтан, 25 ажилтныг тус бүр “ТАЛАРХАЛ” өргөмжлөлөөр шагналаа.

Уралдааны хүрээнд нийт 20 ажлын байранд эрсдлийн үнэлгээ хийгдэж, 18 аюулгүй ажлын байр шинээр бий болсон.

Анхан шатны тусламж үзүүлэх сэдвээр хийсэн сургалтанд нийт 418 ажилтан, цехүүдийн ХАБ, сургалт хариуцсан инженерүүдийн цехүүддээ аюулгүй ажиллагааны талаар зохион байгуулсан 29 цагийн сургалтанд нийт 391 ажилтан тус тус хамрагдсан байна.

                                                                        

                                                                                             ТЕХНИК ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК