2016-12-16 14:46

Сургалт явагдлаа

         ДЦС-3” ТӨХК-н Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/282 тоот тушаалын дагуу  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн орчин нөхцлийг сайжруулах, компанийн ажиллагсдыг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, ажлын байран дахь аливаа эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, цех, хэсгийн хамт олноос явуулж буй үйл ажиллагаа, санал санаачлагыг урамшуулан дэмжих, туршлагыг нь дэлгэрүүлэх зорилгоор цех, хэсгийн  дунд   “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ЭРХЭМЛЭГЧ ХАМТ ОЛОН” сэдэвт болзолт уралдааныг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд зарласан.

         Уралдааны хүрээнд бүх цехийн ажилтнуудад  амилуулах суурь тусламж үзүүлэх  тухай сургалт  явагдлаа.   Сургалтанд цехүүд маш идэвхтэй оролцсон бөгөөд  нийт 418 ажилтан хамрагджээ.

                                           

                                           

                                                                             ТЕХНИК ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Хаяг: Улаанбаатар хот-36, Хан-уул дүүрэг 3-р хороо
Утас: 343024 Факс: 976-11-343024
Й-мэйл: ps3@tes3.energy.mn
© 2015 "ДЦС-3" ТӨХК